ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БРИТАНИ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтэц зэрэг чиглэлээр иргэдийн сонирхсон асуултад хариулав.

ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон энэхүү уулзалтад Британид оршин суугаа 40 гаруй монгол иргэн оролцлоо.