Оны үг: БАЙНГЫН ХЯМРАЛ

Англи хэлний нэвтэрхий толийг эрхлэн гаргагч Британийн Harper Collins хэвлэлийн газар, 2022 оны үгээр permacrisis буюу байнгын хямрал гэх холбоо үгийг сонгожээ. Толь бичиг зохиогчид дээрх үгийн нийлбэрийг "Тогтворгүй байдал хийгээд тогтворгүй байдлын үргэлжилсэн үе" гэх ойлголтыг агуулсан хэмээн тайлбарлаж буй. Мөн ганцхан энэ үг л 2022 он олон хүний хувьд хичнээн хүнд байсныг товч тодорхой илэрхийлж байгаа учраас дээрх үгийг сонгосон гэжээ.