БНАСАУ өнөөдөр орон нутгийн цагаар 10:48 цагт Кангвон мужийн Вонсанаас Зүүн тэнгис рүү богино зайн тусгалтай баллистик пуужин харважээ.
Хэрэв АНУ бүс нутаг дахь оролцоогоо бэхжүүлж, БНСУ-тай цэргийн харилцаагаа зузаатгасаар байвал хариуд нь цэргийн хатуу арга хэмжээ авна хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чое Сон-хуй пуужин харвахаас хэдэн цагийн өмнө анхааруулсан юм.
Умард Солонгос хамгийн сүүлд энэ сарын 9-нд Зүүн тэнгис рүү пуужингаар харвасан.
АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн зарим сургуулилалтад Япон улс оролцсон юм. АНУ, БНСУ, Япон улсууд өнгөрсөн долоо хоногт Камбожид болсон АСЕАН-ийн хурал дээр Солонгосын хойгийн асуудлаар гурвалсан уулзалт хийсэн