Х.Нямбаатар: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл түгээсэнд харамсаж байна

Пүрэв гаригийн чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганы үеэр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, УИХ-ын дарга С.Одонтуяатай холбоотой үг хэллээ.

Тэрбээр, “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “НҮБ-ийн шинжээчид МУ-д ирээд шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна” гэсэн үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллээр олон удаа түгээсэнд харамсалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн нэг хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол улсад байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь барьсан тохиолдолд газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчилдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байгаа. Тиймээс учраас АН-ын бүлэг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Монгол Улсын Засгийн газарт яг энэ асуудлаар асуулга тавьж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсгооч гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.