Өчигдөр орой АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын оффис болон хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас уг асуудлаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн, “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс дээрх асуудлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар шалгаж байна. !
Мөн Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудад өчигдөр АТГ-аас хуулийн дагуу тодорхой ажиллагаануудыг явуулсан. Үүнд, прокурорын газрын зөвшөөрөлтэйгээр 33 обьектод нэгжлэг явуулсан. Улмаар дөрвөн хүнийг саатуулсан.
Н.Удаанжаргал нь гадаад улсад байгаа. Гэхдээ гадаадад байгаа ч мөрдөн байцаах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулаад ажиллагаа хийгдэнэ. Тодорхой нотлох баримтуудыг хураан авсан. Одоо үзлэг хийгдэнэ” гэлээ.