И.Одончимэг

Шанхайн олон улсын кино наадамд "Солиот эх" УСК-гоор оролцсон жүжигчин И.Одончимэг "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналын эзэн болжээ. 

Тус кино наадамд 12 орны 55-н бүтээл  зургаан номинацид нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлж  “Солиот Эх ” кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид шагнал авснаар МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авч байгаа аж.

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.  

'Солиот эх' уран сайхны кино Монголын бүх кино театруудаас гадна БНСУ-д гарсан юм. Мөн энэ үеэр Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байна.