Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 20-27-ны өдрүүдэд болно

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөнө.

Монголын даамын холбооноос зохион байгуулж буй уг тэмцээн МУИС-ийн номын сангийн 3-р давхрын танхимд долоон хоногийн турш болохоор болжээ.