Энэ сарын 13-ий өдөр Сүхбаатарын талбайн ногоон байгууламж руу бие засаж буй эрэгтэйн зураг цахим орчинд цацагдаад байсан билээ.
Тэрбээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлстийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч байсан юм. Түүнийг олон нийтийн газар бие зөв боловсон авч яваагүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Ёс зүйн хорооны хурлын шийдвэр гарч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.