Өчигдөр оройн 23 цагаас эхэлсэн хөл бөмбөгийн ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулж байгаа хойд хөршийн шигшээ баг анхныхаа хожлыг авлаа. Тэмцээний нээлтийн дараа эхний тоглолт ОХУ болон Саудын Арабын хооронд болсон. Тоглолт эхнээсээ ширүүн довтолгоо дунд өрнөж, эхний 12 миунтанд Юрий Газинский эхний гоолыг хийснээр оросуудын баг тэргүүлж эхэлсэн. Энэхүү гоол нь ОХУ-ын шигшээ багийн хувьд маш том сэргээш боллоо.
Мөн Тоглолтын эхний нэгдүгээр хагаст хагас хамгаалагч Алан Загоев бэртэл авч талбайг орхисон нь ОХУ-ын шигшээ багт том гарз болсон юм. Түүний оронд нь сэлгээгээр Денис Черышев гарч ирж, хоёр гоолыг дахин нэмж оруулсан билээ. Ингээд тоглолт үргэлжилсээр 5:0-ийн харьцаагаар Саудын Арабын шигшээ багыг ОХУ-ын шигшээ баг эх нутагтаа бут ниргэлээ. Дашрамд дурдхад Саудын Арабын шигшээ багын хувьд чансаагаараа 67 харин ОХУ-ын шигшээ баг 70 дугаарт бичигддэг ажээ. Өнөөдөр “А” хэсгийн тоглолт Египет, Уругвайн шигшээ багийн тоглолтоор үргэлжилнэ.