Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг Нарны гүүр, Гэсэр сүмийн уулзвараас эхлэн хийж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтын ажлыг Нарны гүүр, Гэсэр сүмийн уулзварт хийж эхэллээ.  Энэхүү ажлыг нийт долоон байршилд ажлыг эхлүүлээд байна. 

Энэ тэмдэглэгээ нь өвлийн цас, зуны бороонд халтиргаанаас хамгаалдаг. Мөн дугуй болон автозамын барьцалдах чадварыг сайжруулж, уулзвар нэвтрэх үед хурд сааруулах зориулалттай юм. Зориулалтын материалыг цавуудан зам дээр нэмэлт тэмдэглэгээ хийдэг аж. Уулзвар нэвтэрч буй явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой болохыг албанхан хэллээ.