УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Чуулганд нийт 60 гишүүн оролцож 83.3 хувиар түүний чөлөөлөгчдөх саналыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гарагт гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Түүний энэ саналыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, ийн УИХ-иар оруулсан билээ.