Байнгын хорооны хуралдаанаар Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаж, гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхийг олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, эцэслэн шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгөхөө мэдэгдсэн юм.