Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ. Тус хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний талаар болон зарим сайд нарын гадаад томилолтын тайланг сонсох юм байна.