Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал боллоо.
Шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцэж, тэдэнд ногдуулсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад суллах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг прокурорын хүсэлтийн дагуу хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.
Эргэн сануулахад, тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид сатуулан шалгаж байсан билээ.