Цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр Д.Сэржмядаг охины талаар худал мэдээлэл гарч байна гэлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охин олдсон гэдэг мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхлэн сошиал орчинд түгсэн. Түүний амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй хоёр этгээдийг цагдаагийн байгууллага баривчилсан талаар ч зарим хэвлэлд нийтэлжээ. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тайлбар авлаа. Д.Сэржмядаг охинг эрэн хайх ажил үргэлжилж байгаа. Хэн нэгэн сэжигтэй этгээдийг баривчилсан зүйл байхгүйг албан ёсоор мэдэгдлээ. Цагдаагийн байгууллагаас гарсан ажлын хэсэг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг мөн хэллээ. 

Эх сурвалж: tv5.mn