2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Уругвай улсад визгүй зорчдог болно

Монгол Улсын Засгийн газар, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.

Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм.

Өмнөд Америкийн хоёр том гүрэн Бразил, Аргентиний дунд хавчуулагдсан Уругвай Улс Монгол Улстай тун төстэй. Мал аж ахуй, газар тариаланд суурилсан тус улсаас өндөр уул толгод, нүд эрээлжлэм талыг харах боломжтой. 3 сая хүн амтай Уругвай Монголоос ялгаатай нь далайд гарцтай.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам