Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийг хамтарсан бэлтгэл хийх боломжийг олгожээ.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 17.00-20.00 цагийн хооронд бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм байна. Мөн энэ сарын 10-нд 09.00-12.00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх аж.
Иймд баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.