АСЕМ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлжээ

   2016 онд зохион байгуулагдсан АСЕМ /Ази Европын дээд хэмжээний уулзалт/- д хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. АСЕМ зохион байгуулахад нийт 395,7 тэрбум төгрөг зарцуулснаас 90,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 258,7 тэрбумыг гадаад дотоодын банкуудаас зээлээр авсан байна. 981,9 сая төгрөгийг зочдын бэлгэнд зарцуулсан нь нэг хүнд 6,9 сая төгрөг болж төлөвлөсөн зардлаа хэтрүүлжээ. Мөн үйл ажиллагаа зохион байгуулсан бүхий л процессыг ЗГ УИХ -д бүрэн танилцуулаагүй дуусгасан гэх мэт маш олон зөрчил илэрсэн байна. Улмаар зохион байгуулах ажилд оролцсон 17 хүнд хариуцлага тооцох хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлжээ.

Эх сурвалж: tv5.mn