АТҮТ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв өнөөдөр техникийн үзлэгт орж байгаа тээврийн хэрэгсэлд компьютер оношлогоо, гэрлийн тохиргоо үнэгүй хийж байна. Мөн заасан хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолооч нарт торгууль шийтгэлгүйгээр оношлогоонд орох боломжоор хангаж байна. Мөн техникийн хяналтын үзлэгт орохоор хүүхэдтэйгээ ирсэн жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэгтэй. Энэ арга хэмжээг хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд -аюулгүй тээвэр” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулж байна.
Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн татварын газар, Замын цагдаагийн газартай хамтран жил бүр уламжлал болгон энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Өдөрлөгийн хүрээнд хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа аюулгүй зөв тээвэрлэх, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.