БГД, 23-р хороо, уг хорооны цогцолбор байрны баруун талын замын хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, байгалийн чулуун зам хийнэ. Гэр хороолол доторх энэхүү 0.3 км чулуун замыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэж, 6-р сарын 28-нд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлнэ.