Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид Төрийн ордон дахь засгийн газрын хуралдааны танхимд болж байна.  Тус хуралдаанаар Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төсвийн төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг 19-н асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мөн Иргэд, олон нийттэй харилцах төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Монгол Улсын Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсоно.