ОХУ-ын Долгорпрудны хотод болсон Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш.Алтанбагана алтан медаль хүртжээ.
Тэрбээр насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-ын жинд өрсөлдөхдөө төрсөн ах Ш.Ариунбаатарын хамт уригдан оролцсон юм. Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцсон нь энэ юм.