ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байна

"Элсэлтийн ерөнхий шалгалт-2022" бүртгэл үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж буй. Энэ сарын 14-нөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусах юм. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад энд дарж цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.