Засгийн газраас МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг  гаргажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Эдийн засгийн Чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэж мэдэгдэж байсан dилээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Тодруулбал, энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудастаа  "МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэхдээ компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчилахаар ЗГ шийдлээ. Гэхдээ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ" гэж  бичжээ. 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар сайд нар 11:30 цагаас мэдээлэл хийхээр болжээ.