“ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/01 дугаартай тушаалыг үндэслэн нийслэлийн ногоон бүсийн оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулах гэж байна.

Тус ажлын  хүрээнд ногоон бүсийн их цэвэрлэгээг  энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Гачуурт гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх  идэвхтэй оролцохыг нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газраас уриалж байна.

Бүртгэл, мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн Товчооны 328003 утсаар авна уу.