Өмнөх УИХ-ын үед АН-аас нэр дэвшиж гишүүн болсон Д.Ганбат хонгор нутгийн олондоо өөрийн хөрөг зургийг дардас болгон буулгасан 40 литрийн багтаамжтай бидон бэлэглэж, “Битаан Ганбаа” хоч зүүж байсан.
Тэгвэл АН засаг барьж байгаа цорын ганц аймаг болох Завханы засаг дарга Д.Батсайхан өөрийнхөө зургийг хэвлэсэн медальтай болжээ. Аймагтаа зохиогдсон шатрын тэмцээний медаль дээр өөрийнхөө дүрийг мөнхөлсөн байх юм. Өмнө нь аймгийн Засаг дарга нар нэрэмжит тэмцээн зохион байгуулж байсан ч Д.Батсайхан дарга шиг зурагтай медалиа гардуулж “мөнхөрч байсан” түүх байхгүй билээ.