Зөвшөөрөлгүй 47-н түргэн үйлчилгээний цэгт шаардах хуудас хүргүүллээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Газрын албатай хамтран Энх-тайвны өргөн чөлөөнд байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 47 түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа зогсоох тухай мэдэгдэл, шаардах хуудсыг хүргүүллээ.