“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” үндэсний уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд - мэдээллийн технологи” үндэсний уралдаан энэ сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагдах гэж байна. 

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулна. 

Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан дөрвөн оролцогч арваннэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах аж.