Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/2342 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу “Монгол Базальт” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг анхдагч зах зээлд арилжаалах хуваарилалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон байна. 

Үүний дагуу анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах хүснэгтэд заасны дагуу хөрөнгө оруулагчдын тооноос хамааран харгалзах хэмжээг 100 хувь биелүүлж, түүнээс дээш гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж