АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф Орхон аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон соёлын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
АНУ-ын Засгийн газраас соёлын өвийг хадгалах, хамгаалах, соёлын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулан тэдгээрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусган хэрэгжиж буй “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд АНУ-д мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд нь туслах, солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийн талаар мөн ярилцав.
Эх сурвалж: Mongolian National Broadcaster