Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргажээ

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн гэрээний асуудлаар сэжигтнээр татаж,  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж билээ. 

Тэгвэл уг асуудлаар өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг хэлэлцэж батлан даалтад гаргах шийдвэр гаргасан талаар эх сурвалжуудын мэдээллээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дахин хүргэх болно.