Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчтэй гэрийн тэжээмэл амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлнэ.
Иймд иргэн та сонор сэрэмжтэй байж галзуугийн сэжигтэй нохой, муур болон зэрлэг амьтанд уруулах, хазуулах, шүлстүүлэхээс сэргийлнэ үү. Мөн бид дараах зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна.