МАН-ын бүлэг АТГ-ын даргыг шинээр томилох нь хуулийн үндэслэлгүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа АТГ-ын дарга, дэд даргад дэвшүүлэх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь АТГ-ын одоогийн удирдлагуудын хуулийн хугацаа дуусаагүй учраас АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжихгүй боломжгүй гэж үзжээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг зарлаж нэр дэвшигчдийг тодруулсан билээ. 

Сонгон шалгаруулалтад нийт 6405 иргэн саналаа ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн юм. Үүнээс хамгийн их санал авсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, авсан саналаараа хоёрдугаар байрт жагссан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайханыг дэд даргад нэр дэвшүүлээд байгаа билээ.