Үхрийн цул махны үнэ 11.2 хувиар өсчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 14.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.3 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, адууны ястай махны үнэ 7.6 хувь, ямааны махны үнэ 6.7 хувиар өссөн байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.

Мөн 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7465 төгрөг, үхрийн /ястай/ мах 8525 төгрөг, үхрийн цул мах 10320 төгрөг, адууны /ястай/  мах 6075 төгрөг, ямааны /ястай/ мах 5000 төгрөгийн үнэтэй байв.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар