Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, Хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүдээс дүүргүүдийн цэрэг татлагын товчоонд ажиллах хуваарь болон цэрэг халалт, татлагын бэлтгэл ажилтай танилцсан тайланг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагдсан байгаа талаар танилцуулгандаа дурьдлаа. Үүний дараа НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд- Цахим бүртгэл” хөтөлбөр зохион байгуулж байгаа тухай танилцуулга хийлээ. “Тус мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын бүртгэл, Хувийн мэдээлэл өөрлөх зэрэг өөрчлөн засварлаж, нэгдсэн бүртгэлтэй болох юм.
Бүртгэсэн мэдээлэл архивлах, архивласан үед засагдах боломжгүй болно. Хэрэглэгч хоорондын эрхийн хязгаарлалт хийх юм. Штабын эрхээр орход эмчийн мэдээлэлд завсар хийх боломжгүй. Зөвхөн өөрийн мэдээллийг архивлахаас өмнө засах устгах боломжтой аж. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түвшинг тодорхойлсоноор цэргийн насны иргэдийн эрүүл мэндэд тавих хяналт дээшилж, цэргийн насны иргэдийн эрүүл мэнд сайжирна. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түүх /мэдээлэл/-тэй болж, назологи, өвчлөл, эрүүлжилтийг нэг дор он, оноор харж болно. Эмч нарын хариуцлага дээшилж, бүртгэл, мэдээллийн хурд нэмэгдэнэ” хэмээн Т.Мөнхбаяр танилцуулгандаа дурдлаа.
Хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын удирдлагуудад
- Цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахдаа хууль, дүрэм, журмын хүрээнд тэгш, шударгаар, цаг, хугацааг тооцож, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах
- МУ-ын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгийн сайтар зохион байгуулж цэрэгт татагдагчдын эрүүл мэндэд анхаарах, Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд-Цахим бүртгэл” төслийг хэрэгжүүлж мэдээллийн санг баяжуулж үүрэг хороодтой уялдуулж ажиллах
- Цэрэг татлагын товчооны томилгоот бүрэлдэхүүн 2018 онд техникийн үзлэгт орсон, дүүргийн замын цагдаагийн тасгаас зөвшөөрөл авсан автомашинуудыг сонгон авч батлагдсан маршрутын дагуу цэрэг хүргэх, тээвэрлэх
- Цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг улсын баталгаатай бүртгэл бүхий даатгалд хамруулах ар гэрийнхэн болон нийслэлийн иргэдэд цэрэг татлагын үед төрийн нэг цэгийн үйлчилгээг цэрэг татлагын байрын орчимд зохион байгуулах
- Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын хэрэгжилтэнд анхаарах
- Цэргийн жинхэнэ албаны талаар иргэдээс ирж байгаа өргөдөл, санал , хүсэлт, гомдлыг бүртгэн хүлээн авч шийдвэрлэхэд анхааран ажиллах
- Цэрэг татлагаар баримт бичгийн бүрдүүлэлт, зурагжуулалт, нөхөн бичилт, шилжүүлгийг бүрэн хийх бэлтгэлийг хангах
- Ерөнхий зориулалтын цэргийн дамжинд хурандаа Ц.Анхбаяр, Хилийн цэргийн дамжинд хошууч Б.Чимэд нар ажиллана.
- Нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон албан тушаалтнууд дүүргүүдийн цэрэг татлагын байруудыг энэ сарын 3-ны өдрийн 15.00 цагт өөрсдийн биеээр үзэж хүлээж авах болно.
- Цэрэг татлагын үеэр өгдөг мэдээг өдөр бүр Нийслэлийн цэрэг татлагын товчоонд 20.00 цагт утсаар өгнө. /322401/ Шаардлагатай бол Цэргийн штабын дарга нарыг дуудаж уулзана. /Гар утасуудыг нээлттэй байлгах/ зэрэг үүрэг чиглэлүүд өгөв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс