Тариалалтыг хэвийн явуулахад 7800 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан бөгөөд улсын хэмжээнд 35-40 хоногийн шатахууны нөөц байна. Тиймээс ТЭДС нь “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3500 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй, зээлээр олгож байна.
Шатахуун литр тутамдаа бөөний үнэ 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнэ 1949-2080 төгрөгөөр тогтоож, орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан тариаланчдад хүргэж байна.