Энэ удаагийн УИХ-д хүний эрхийн төлөө тэмцэгч хэд хэдэн гишүүн бий. Тэднээс онцгойрч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн төлөө зүтгэгч төрийн түшээгээр шалгарчээ. Тодруулбал, Хүний эрхийн төлөөх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, Азид анх удаагаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллан амжилттай батлуулсан хэмээн ХЭҮК шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгчээ.
Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байхад Д.Цогтбаатар гишүүн хууль санаачилж, Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг батлуулахад голлох үүрэгтэй оролцсон. Ингэснээр хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхүүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэх боломжтой болсон юм