Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 240 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 169 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1974 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3918 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 742
Хүндэвтэр- 1109
Хүнд- 288
Маш хүнд- 33 хүн байна