Д.Ууганбаяр ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөхөөс гурав нь оролцоход хоёр нь медалийн тавцанд гарлаа.

Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын 105 км-ын жинд Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж байна.

Мөн энэ ангиллын 120 км-ын жинд Ц.Баярхүү 245 км-ыг шахснаар мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү Монголын хүчний гурван төрөлтийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттай тэмцээнийг ДАШТ-ийг эхлүүлээд байна.