Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон тухай бид мэдээлсэн. Түүний хүү Б.Чулуудай аавыг нь хилс хэрэгт гүтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл өгөх үеэр аавынхаа бичиж, үлдээсэн захидлыг сэтгүүлчдэд уншиж, танилцууллаа.
Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгээрээ дамжуулан "Хэрэг хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллын ард иргэдийн төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэжээ.