Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн энэ оны IV улирлын хурлаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд ирэх жилүүдэд хийх ажлын зөвлөмж гаргахаар болов.
Мөн тус зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааны хуваарийг баталж, “Арван их наядын цогц хөтөлбөр”-өөр олгосон зээлийн хэрэгжилт, түүнд хийж буй хяналтын талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэдээллээ. Санхүүгийн мэдээллийн албанаас тус албаны үйл ажиллагааны гүйцэтгэл, виртуал хөрөнгийн салбар дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийх талаар мөн танилцуулсан юм.
Хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн даргалж, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцлоо.