Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 94 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 75 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1963 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5543 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 1202
Хүндэвтэр- 1560
Хүнд- 332
Маш хүнд 74 хүн байна.