Монгол Улс Азидаа анх удаа Хүний эрхийн төлөө тэмцэгч “ЧИМЭЭГҮЙ БААТРУУД”-аа хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан. Тухайлбал, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Д.Цогтбаатар гишүүн санаачилж, хуулийн төслийн Ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж, амжилттай батлуулж чадсан. Тэгвэл дээрх хоёр гишүүн Хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд гэдгээ дахин баталж харууллаа.
Учир нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Брайль үсгээр нэрийн хуудсаа хийж, харааны бэрхшээлтэй иргэдэд ч уншигдаж болохуйцаар хэвлэсэн бол Д.Цогтбаатар гишүүн хаягаа мөн Брайль үсгээр хийжээ. Үүнийгээ өөрсдийн цахим хуудаснаа постолж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байна.
Эх сурвалж: ASU.MN