Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэсэн НИТХ-аас тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.”
/Энэ хэсэгт “сум, дүүргийн” гэснийг “аймаг, нийслэлийн” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./,
Засгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын 13.1-т “Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ” гэж заасны дагуу “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна.
Саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Хангарди ордны 2 дугаар давхар 205 тоотод биечлэн өгөх, эсвэл [email protected] хаягаар ирүүлнэ үү гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.