Түүхэн цаг хугацааг харуулсан “Үүлэн хээтэй орчлон” адал явдалт уран сайхны киноны эсрэг буюу Сугар хатны дүрд Р.Анхням тогложээ. Харин Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тоглосон байна. Уг киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичиж, найруулагчаар Г.Бадамрагчаа ажилласан аж. Киног "Hollywood Camel"-ийн хамт олон бүтээсэн бөгөөд нээлт нь тун удахгүй болно.