Барилга, дэд бүтцийн чиглэлийн ажил эрхлэгчдэд норм, дүрэм, зөвлөмж өглөө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга, дэд бүтцийн чиглэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад техникийн болон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, холбогдох хууль, стандарт, тушаал шийдвэр, норм, дүрмийн талаар зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзуулэх замаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ зохион байгууллаа.

Өнгөрөгч онуудад гарсан барилгын ослуудын ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүй, дотоотын хяналтыг  хангалтгүй хийсэн, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй, барилгын техник хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангаагүй  зэрэг шалтгаанаас болж гарчээ. Иймд барилга угсралтын үйл ажиллагаа эхэлсэн энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, барилгын талбайн болон орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, дотоод хяналтаа сайжруулах,  ажилтныг ажилд гаргахдаа өдрийн ажлын чиг үүргийг тодорхойлж, гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.