Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх төсөлд иргэдээс авах саналыг нэмэгдүүлж, оролцоог сайжруулах зорилготой гар утасны аппликэйшнийг хөгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд дүүргийн 2 болон 3 дугаар хороонд туршилтын санал авах ажлыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн уг судалгаанд 2 дугаар хорооны 536 иргэн хамрагдсанаас 363 иргэн саналаа өгсөн бол 3 дугаар хорооны 169 иргэн саналаа өгснөөс 69 иргэн баталгаажуулалт хийсэн юм. Судалгааны дүнд иргэд явган хүний зам тавих, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба