Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны гэргий Б.Булганыг яллагдагчаар татах тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман: "С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад шинээр цуглуулсан нотлох баримтуудаар түүний эхнэр Б.Булганыг эрүүгийн хэрэг яллагдагчаар татаж, улмаар яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж өчигдөр байцаалт авсан." гэлээ.
Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ тухайн үед нууцын материалд гарын үсэг зурсан гэсэн боловч Нийслэлийн прокурорын газраас түүнийг нь үгүйсгэлээ.
Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг гэмт хэрэгтнүүд хөнөөх үед цорын ганц гэрч нь Б.Булган байсан гэдэг.
Ямартайч түүнийг хууль, хүчнийхэн хорихгүйгээр гадуур байцаахаар болжээ.