Хачгаар дамжих халдварт өвчний улиралчлалтай холбогдуулан хүүхдүүдэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээ олноор зохион байгуулагддаг. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах Найрамдал зуслангийн орчимд хачгийн тандалт судалгаа хийж, байгалийн голомтыг тогтоох, хүн амын дунд мэдлэг, хандлагыг тодорхойлох асуумж судалгаа хийж гүйцэтгэлээ.
Тус газарт хачгийн нягтшил нь бага байгаа хэдий ч цуглуулсан хачигт лабораторийн шинжилгээ хийхэд хачигт риккетсиозын халдваржилтын хувь 88 хувь буюу байгалийн голомтын идэвхижил өндөр байгааг тогтоолоо.
Найрамдал орчимд амьдардаг иргэдээс асуумж судалгаа авахад 8 хувь нь хачигт хазуулж байсан, хачигт халдварын талаар сонсч байсан гэх мэдээлэл өгсөн боловч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байна.
Иймд иргэд амарч зугаалах үедээ хачигт хазуулахаас сэргийлэх, хүүхдүүдэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгохыг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтэд анхааруулж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ