Төр, нийгмийн зүтгэлтэн M.Зориг агсны эхнэр Б.Булган Тагнуулын ерөнхий газарт байцаалт өгч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Тагнуулын ерөнхий газарт ямар шалтгаанаар дуудагдсан талаар тодруулахаар очсон боловч мэдээллэл өгсөнгүй. Харин түүний өмгөөлөгөөс тодруулахад "Нууцын материалд гарын үсэг зурсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Анх өгсөн мэдүүлгээсээ эргэж буцсан зүйл байхгүй. Нууцын материалд гарын үсэг зурснаа баталгаажууллаа Холбогдох байгууллагынхнаас мэдээлэл аваарай" гэсэн тайлбарыг өглөө.